Мэдээ мэдээлэл | March 31, 2023

ҮР ХҮҮХЭД, ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫХОО ТӨЛӨӨ ШИНЭ АВТОМАШИН СОНГОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

2022 оны автомашины тооллогоор Монгол улсын хэмжээнд 0-9 хүртэлх жилийн насжилттай автомашин 220,142 ширхэг байгаа бол, 10-аас дээш нь 1,044,750 ширхэг тоологджээ.

Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар 365 хоногийн турш ялгарч буй автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 34%-ийг бүрдүүлдэг бөгөөд шууд бусаар хорт хавдрын суурь болж байгааг дурьджээ. Хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 77 хувь нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа аж.

Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд хамгийн хор хөнөөлтэй байдаг бөгөөд, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг. Эдгээрийн зарим нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй бөгөөд төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж, бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Иймд автомашинтай хүн бүхэн өөрийн машинаас ялгарах хорт утаанд анхаарч ирээдүй үе, үр хойчийнхоо төлөө, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 0-3 жилийн насжилттай, зөв хүрдтэй автомашиныг илүүтэй сонгож хойч үеийнхээ ирээдүйн төлөө зөв шийдвэр гаргахыг уриалж байна.

Шинэ автомашины давуу талыг товч дурьдвал:

1. Итгэмжлэгдсэн сэлбэг болон засвар үйлчилгээний төвтэй тул та өөр газар хайх шаардлагагүй.

2. Дагалдах үйлчилгээнүүд үнэ төлбөргүй дагалдана.

3. Хамгийн чухал нь автомашиндаа баталгаат хугацаатай газраас худалдан авбал та санаа чилээрхэх шаардлага үүсэхгүй амар байх болно гэдгийг хэлмээр байна.

Хамгийн сайн автомашин бол ШИНЭ АВТОМАШИН юм гэж Х.Форд хэлсэнчлэн шинэ автомашины талаар мэдээлэл авахыг хүсвэл Монголд цоо шинээр орж ирдэг 7507 4444 утсаар холбогдон Tavan Bogd Motors компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай