Мэдээ мэдээлэл | March 31, 2023

“ТАВАН БОГД” ХХК-ИЙН БАГ МЭРГЭШСЭН МЕХАНИКЧДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ.

1950 оноос “Toyota Motor Corporation”-оос Мэргэшсэн механикчдын ур чадварын тэмцээнийг зохион байгуулж, залуу механикчдын ур чадварыг сорьж, нэгнээсээ суралцаж боломжийг олгож эхэлсэн түүхтэй.

Монгол улсад 2023.03.11-нд анхдугаар нэгдсэн тэмцээнийг зохион байгуулж Toyota-н албан ёсны 3 дилер болох “Таван Богд” ХХК, “Мөнххада” ХХК, “Топ Моторс” ХХК-н мэргэшсэн механикчдын шилдэг 6 баг тамирчид оролцлоо. Ур чадвар, авхаалж самбаа, оношилгоо, засвар, мэргэшил, мэдлэг, хурд, мэдрэмжийг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйд онцгойлон дүгнэж шилдгийн шилдгээ шалгарууллаа.

2023 оны Мэргэшсэн механикчдын ур чадварын тэмцээнд “Таван Богд” ХХК-ийн 1-р баг механикч А.Батхуяг, Г. Мөнхтөгөлдөр нар түрүүлж, шилжин явах цом, Япон улс дахь Toyota Motor Corporation-н үйлдвэртэй танилцах эрхийн бичгээр шагнууллаа. Механикч А.Батхуяг 2022 онд ур чадвараараа хамт олноо тэргүүлж компанийн дотоод ур чадварыг тэмцээнд тэргүүлж байсан юм.

Салбараа түүчээлэн, хамт олноо манлайлан, хэрэглэгч олны талархлыг хүлээсэн, шилдэг залуустаа ажлын өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай