Ю Би Пи ХХК JINS Holdings-той хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ
Япон улсын №1 борлуулалттай харааны шилний JINS брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх хамтын ажиллагааны гэрээнд Таван Богд Холдингс, Ю Би Пи ХХК /өмнө нь Улаанбаатар Принт ХХК/ Японы JINS Holdings-ийн төлөөллүүд гарын үсэг зурлаа.
Дэлхийн найман улсад салбартай тус брэндийг гурван япон хүн тутмын нэг нь сонгон зүүдэг байна. Монгол улс дахь салбар дэлгүүрийг тун удахгүй нээх бөгөөд Япон технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүргэх болно.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах уулзалтад JINS Holdings-ийн Гүйцэтгэх захирал Танака Рёо, Франчайз хөгжүүлэлтийн албаны дарга Сато Хироки, Дэлгүүр хөгжүүлэлтийн газрын захирал Маюу Сузуки нар болон Таван Богд Группийн охин компани Ю Би Пи ХХК-ийн гүйцэтгэл захирал тэргүүтэй М баг оролцсон юм.





