Таван Богд Группийн хоёр охин компани “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгарлаа
Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүлж, эх орны хөгжил, бүтээн байгуулалт төдийгүй төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй шилдэг татвар төлөгч байгууллагуудыг Татварын Ерөнхий газрын Татварын албаас шалгарууллаа.
Таван Богд Группийн охин компани болох Таван Богд Фүүдс Пицца ХХК, Таван Богд Протерти ХХК 26 дахь удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээний 2024 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээр тодорлоо.
ТАВАН БОГД ПРОПЕРТИ компани орон нутгийн төсөвт нийт 28,9 тэрбум төгрөг төлж, татварын орлого оруулсжээ. Энэхүү татварт төлсөн хэмжээ нь ойролцоогоор 300 хүүхдийн багтаамжтай 4-5 хүүхдийн цэцэрлэг барих мөнгөн дүнтэй тэнцэх юм.
Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч компани болж 2024 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгжээр шалгарсан ТАВАН БОГД ФҮҮДС ПИЦЦА компани хэрэглэгчдэдээ чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ хүргээд зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучууд болон боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр байна.





