ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НАР “ГОВЬ”-ТОЙ ТАНИЛЦЛАА
Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай компани болох, үндэсний ууган үйлдвэрлэгч Говь ХК нь Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани юм. Говь ХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тавигддаг шаардлагын дагуу хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нар болон бүхий л оролцогч талуудынхаа эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хангахыг зорин ажиллаж байна.
2023 онд “Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийнхөө хүрээнд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарыг компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжийг олгосон.
4-р сарын 7-ны өдөр зохион байгуулсан үйлдвэртэй танилцах арга хэмжээний үеэр хувьцаа эзэмшигчид үйлдвэрлэлийн процесс, түүхий эдийн чанар, үйл ажиллагааны процесстой танилцаж, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй ажил боллоо хэмээн талууд үзлээ.
Цаашид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарыг компанийн санхүү, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллээр тухай бүр хангах, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, оролцоог нь хангах ажлыг тогтмол хэрэгжүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллахаар зорьж байна.



