Мэдээ мэдээлэл | April 28, 2023

"RECORD STORE DAY" ӨДӨРТ ЗОРИУЛСАН "VINYL & MUSIC” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хөгжил хөөртэй, хөл хөдөлгөөнтэй их хотын маань зүрхэн тушаа байрлах "Galleria Ulaanbaatar" худалдаа үйлчилгээний төвд Пянз сонирхогч цуглуулагчдын хаврын их цугларалт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн үйл ажиллагаа дэлхий даяараа тэмдэглэдэг "Record Store Day" буюу "Пянзны дэлгүүрүүдийн өдөр"-тэй давхцаж  зориулагдснаараа онцлог юм. 

"Vinyl & Music" нэртэй энэ өдөрлөг 2 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд, өдөрлөгт Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг ихэнх пянзны дэлгүүрүүд, хувиараа пянзны худалдаа эрхлэгчид оролцож, зөвхөн энэ өдөрт зориулж өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт, хямдрал, урамшуулал зарласан нь пянз сонирхогч цуглуулагчид сайхан боломж билээ. 

Дэлхий даяар эргэн давлагаалж, сэргээд байгаа пянзны соёлтой хөл нийлүүлэн алхаж буй “Бүх нийтийг пянзжуулах хөдөлгөөн”-д нэгдэх сонирхолтой, тоглуулагч авахаар сонирхож байгаа ч, яг алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа хүмүүст газар дээр нь зөвлөгөө өгч сонголтод нь манай мэргэжилтнүүд “хууччуул” туслалаа. Бас пянз тоглуулагчаа огт мөнгөгүй ч аваад харих боломжтой лизингийн үйлчилгээ нь олон хүн хүсэн хүлээсэн үйлчилгээ байлаа.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай