Мэдээ мэдээлэл | July 17, 2020

МАРКЕТЕРУУДЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

Энэ удаагийн сургалтаар группийн дотоод сургагч багш Т.Энхбилэг өдөр тутмын ажил амьдралд тулгардаг стрессээс ангижрах талаар хэрэгтэй зөвлөгөө, дасгалууд зааж өгсөн бол кино зохиолч А.Миеэгомбо “Soft power” буюу урлагийн хүч нөлөөний талаар сонирхолтой хичээл орсон юм.

"Хамтын хүч - Амжилтын түлхүүр" уриан дор үйл ажиллагаа явуулдаг Таван Богд Групп нь нийт 12,000 гаруй ажилтнаа хөгжүүлэх, тогтвортой ажлын байртай байлгах тал дээр анхааран ажилладаг. Тиймээс тэдэнд зориулан мэргэжил, хувь хүнийн хөгжил, манлайллын чиглэлээр сургалтуудыг жилийн турш тогтмол зохион байгуулдаг билээ.  

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай