ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ҮХРИЙН МАХЫГ МОНГОЛДОО ИДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Энэхүү амт чанараараа гайхагддаг үхрийн махны талаар товчхон мэдээлэл хүргэхэд япон үхрийн махыг дотор нь:
- Japanese Shorthorn,
- Japanese Black,
- Seed Japanese Brown,
- Japanese Polled гэсэн 4 төрөлд ангилан авч үздэг байна.
Вагю үхрийн мах нь Japanese Black төрөлд багтдаг ба хамгийн түгээмэл байдаг төрөл бөгөөд хэд хэдэн төрлийн үнэлгээг өгч зэрэглэлийг нь тодорхойлдог байна. А5 гэсэн үнэлгээ нь хамгийн сайн чанарын үхрийн маханд өгдөг үнэлгээ юм. Үхрийн махны стандартыг тогтоохдоо Шим тэжээл /Grade/ ба Чанар /Quality/ зэргийг харгалзаж үнэлдэг байна. А нь гарал үүслийг илэрхийлдэг бол 5 нь чанарын зэргийг тодорхойлдог байна.
Вагю нь өөх мах нь алагласан А буюу тусгай үйлдвэрийн үхрийн мах бөгөөд симфони сонсож, шар айраг ууж массаж хүртэл хийлгэдэг тул хамгийн зөөлөн амтлаг байдаг байна. Манай ресторан нь энэхүү үхрийн махыг Сакура Теппаняки ресторандаа гриллдэн шарж өгөхөөс гадна төрөл бүрийн шөл болон бусад хоолнууддаа гаргаж байна. Та энэхүү махыг амтлахыг хүсвэл зүүн 4 зам, Кемпински зочид буудлын 2 давхарт байрлах Сакура рестораныг зориорой.



