СОНГОДОГ ИЛЭРХИЙЛЭЛ
“Данийн вант улсын Хааны балет” нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг юм. Уг театрын бүжигчид нь зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн суут туурвигчдын сор болсон бүтээлийг АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театрын тайзнаа амьдруулсаар ирсэн юм.



