Мэдээ мэдээлэл | July 17, 2020
DANONE ГЭР БҮЛИЙН ШИНЭХЭН ГИШҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
- Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд хийжүүлсэн ундаа их хэмжээгээр хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс хийжүүлсэн ундаа хэрэглэхээс татгалзаж, кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.
- Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ. Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодод холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
- Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ. Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовуурийн гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, эрүүл байх болно.
- Шар сүүний уураг нь булчингийн массыг дэмжинэ. Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.
- Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна. Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гормоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.