Мэдээ мэдээлэл | June 17, 2026

Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгжийн 2025 оны жагсаатад Таван Богд Группийн 6 охин компани, 1 хөрөнгө оруулалттай компани шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран тодруулдаг Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад ХААН банк, Говь ХК, Таван Богд Фүүдс ХХК, Таван Богд Фүүд Пицца ХХК, Таван Богд Финанс ББСБ ХХК, Таван Богд Автомотив ХХК, Таван Богд Нура ХХК шилдгүүдээр эрэмбэлэгдлээ. 

ТОП 100 ААН-ийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, шинээр бий болгосон ажлын байр гэсэн үндсэн үзүүлэлтийг харгалзан тодруулдаг. Таван Богд Групп 18 охин компани, 1 хөрөнгө оруулалттай компаниараа дамжуулан бизнесийн 10 чиглэлд үйл ажиллагаа явуулж нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан Таван Богд Группийн охин компаниуддаа улам их амжилт хүсье. 

DSC01520 copy

 

Khan bank zahiral

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай