Подкаст, ярилцлага | July 17, 2023

‘’Таван Богд Капитал'' ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г. Мөнх-Эрдэнэ: Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд зориулж хувьцаа авна. Ямар ч эцэг эх хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг

ТАВАН БОГД ГРУПП НЭЭЛТТЭЙ БОЛОХ БОДЛОГЫНХОО ЭХНИЙ БОДИТ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

Монголд анх удаа ТОП3 группийн нэг болох “Таван Богд Групп” өөрийн охин компани болох “Мон Бийф” компаниа өөрөө сайн дураараа Монголынхоо иргэдэд хувьцааг нь эзэмшүүлж, олон нийттэйгээ ашгаа хувааж, эрсдэлийг үүрч, хамтдаа урагшлах замыг сонгож байна. Үүгээрээ “Таван Богд Групп” нээлттэй групп болох бодлогынхоо анхны бодит алхмыг хийж байгаа юм. Үүний үр дүнд иргэн бүр томоохон бизнес, компанийн эзэд болж баялгийн хуваарилалт тэгш хийгдэх юм. Нийгэмд чинээлэг дундаж анги бий болох нь улс орны хөгжлийн түлхүүр билээ. 

 

ХҮНСНИЙ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ НЬ ХУВЬЦААНЫ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГ.

Тус компани нь малчны хотхоноос үхрээ худалдан авч 100 хувь фермерийн орчинд 100 хоног тэжээн, бордож эрүүлжүүлээд стандартын дагуу эрүүл цэвэр орчинд мах болгон бэлтгэж харилцагчдынхаа гарт хүргэж байгаа юм. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хувьд хүнсний салбар нь тогтвортой өсөж байдаг, үргэлж ашигтай ажиллах боломжтой тухайн улсын онцгой салбар гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь, жишээгээр бид АПУ ХК-г харж болно. АПУ ХК-ийн хувьцааны ханш сүүлийн 15 жилийн хугацаанд 500 дахин өссөн. 2007 онд 1 сая төгрөгөөр хувьцааг нь авсан бол одоо 500 сая төгрөгтэй сууж байх нь. Сүүлийн үеийн жишээ гэвэл Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа сүүлийн 3 жилийн хугацаанд 3 дахин өслөө. Үүн шиг Талх Чихэр, Монос хүнс гээд хүнсний салбарын ТОП хувьцааны ханш сүүлийн 3-15 жилийн хугацаанд жил бүр 25-43 хувийн өсөлт үзүүлсэн байдаг. 

МОН БИЙФ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА.

Хүн ам өсөж, өрхийн орлого өсөхийн хэрээр хүмүүс илүү эрүүл мэнддээ анхаардаг нь жам юм. үүний хэрээр чанар, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний бизнес улам тэлдэг нь нийгмийн захиалга билээ. Тэр дундаа махны хэрэглээ өндөртэй манай ард иргэдийн хувьд боловсруулсан мах хэрэглэх нь эрүүл, урт наслахад нэн чухал юм. Гэтэл нийлүүлэлтийн дийлэнх нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахгүй байгааг сүүлийн саруудад бэлхнээ харсан. Мөн бэлчээрээс шууд нийлүүлэгддэг учраас махны амт чанар янз бүр. Тэгвэл Мон Бийф компанийн хувьд малчны хотхоноос үхрээ худалдан авч 100 хувь фермерийн аж ахуйгаар бордон, эрүүлжүүлж хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг. Ингэснээр хэрэглэгчид эрүүл, амтлаг, шүүслэг үхрийн мах хэрэглэж байгаа юм. 

 

 

ХУВЬЦААНЫ ҮНЭ ЦААШИД ХЭРХЭХ БОЛ?

Мон Бийф компанийн хувьд хоёр дахь жилдээ ажиллаж байна. үүний хэрээр зах зээлд эзлэх хувь бага, өсөх потенциал өндөр. Үүний хэрээр ирээдүйд маш сайн хичээн ажиллаж хөрөнгө оруулагчдын өмнө амлалтаа биелүүлэх ёстой. 

Өнөөдрийн олон нийтэд санал болгож буй компанийн үнэлгээ нь 9.6 тэрбум төгрөг, нэгж хувьцааны үнэ 45 төгрөг. Уг үнэлгээ нь 2 их наяд төгрөгийн үхрийн мах иддэг Монголчуудад 10 тэрбум төгрөгийн боловсруулсан мах нийлүүлэх тооцоонд суурилсан. Энгийнээр хэлбэл 100 хүн тутмын 1 нь Мон Бийф компанийн махыг хэрэглэхэд хувьцааны үнэ 45 төгрөгөө барих юм. Тэгвэл 100 хүний тутмын 2-т нь, 5-д нь, 10-д махаа худалдаж зараад эхэлбэл яах бол? 

Мөн уг компанийн хувьцаа таныг инфляцаас 100 хувь хамгаална. Учир нь Монголын инфляцын гол хэсэг хүнсний бүтээгдэхүүн, түүн дотор мах жин дардаг. Тэгвэл махны үнэ өсөхийн хэрээр нэрлэсэн дүнгээр компанийн орлого өснө. Цэвэр ашиг лав буурахгүй. Хувьцааны үнэ тогтвортой байна. Инфляцаас таныг бүрэн хамгаалах өөр ийм хувьцаа Монголд юу байгаа бол? Бодоод үзээрэй. 

ЭРСДЭЛ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Энэ бол байгуулагдаад удаагүй шинэхэн компани. Зах зээлдээ байр сууриа эзэлж амжаагүй. Эрсдэл өндөртэй гэж хүмүүс хэлэх байх...үнэн. Гэхдээ хэн энэ компанийн ард байгааг харах нь чухал. Г.Мөнх-Эрдэнэ ганцаараа биш, “Таван Богд Групп” байгаа юм аа. Үүсэж болох эрсдэлийг удирдан хаах санхүүгийн чадамж, хүний нөөц, борлуулалтын суваг, шинэлэг технологи, бүтээмжтэй менежмент “Таван Богд Групп”-т бэлэн байна. За тэгээд эрсдэлгүй бизнес гэж үгүй. Харин эрсдэлийг удирдахад бэлэн байх л чухал.

БИ БҮХ МӨНГӨНДӨӨ АВЧ ЧАДАХ УУ?

2.9 тэрбум төгрөг бол хөрөнгийн зах зээлд IPO хийж буй компанийн хувьд их мөнгө биш. Тэр ч утгаараа үүнээс илүү эрэлт ирэх магадлал маш өндөр. Иймээс та аль болох их мөнгө дансандаа байршуулж захиалгаа өгөх хэрэгтэй. Учир нь эрэлт их байвал хувь тэнцүүлэх юм. Тодруулбал, 10 тэрбум төгрөгийн захиалга ирвэл та байршуулсан мөнгөнийхөө 29 хувьд нь хувьцаа авна. Үлдсэн мөнгөө буцаан авах юм. Харин хоёрдогч зах зээлээс худалдан авахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

БИ МӨНГӨӨ ХЭЗЭЭ БАЙРШУУЛСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Юуны өмнө та хувьцаа авахыг хүсвэл үнэт цаасны данстай байх ёстой. Хувьцааны захиалга 08-р сарын 8-аас 12-ны хооронд явагдана. Гэхдээ үнэт цаасны данс нээхэд ажлын хоёр хоног болдог тул та 10-ны өдрөөс өмнө дансаа нээж мөнгөө байршуулсан нь хамгийн найдвартай. 

ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА ХЭРХЭН НЭЭХ ВЭ?

Манай компанийн арилжааны апп-ыг татан авч суулгаад дансаа үнэгүй нээлгэн захиалгаа өгөх боломжтой. Энэ бүгдийг онлайнаар хийнэ. Манай арилжааны шимтгэл 1 хувь байгаа.

АПП нэр: ТBC Compass

АПП-р данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=IBhQnXJ6uWs

АПП татах линк: 

IOS: https://apps.apple.com/mn/app/tbc-compass/id1615797784

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.tbogd

Web-ээр данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=wI5IF9Z6sGY

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 9510-2229, 95024664, 9502-9966, 9400-4442

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХААНААС АВАХ УУ?

Бид 8-р сарын 10-ны өдөр хүртэл онлайн болон танхимаар уулзалт хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа. Үүний тулд эхлээд бүртгүүлнэ. Тэгээд онлайн, танхимын алин болохыг сонгоод уулзалтад хамрагдана. Бүртгүүлэх линк: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757026

 

НЭГТГЭН ДҮГНЭВЭЛ:

Сүүлийн 15 жилд 20 гаруй IPO-д мөнгөө хийж онож, алдаж явсан хувь хүний хувьд өөрийн хүүхдүүддээ зориулж Мон Бийф хувьцааг худалдан авна. Эцэг эхчүүдийн хамгийн том толгойн өвчин бол хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх. Энэ нь яван явсаар санхүүгийн ачаалал болдог. Тэгвэл уг асуудлыг эртнээс ухаалаг замаар өөрт ачаалалгүй шийдэх боломжийг уг хувьцаанд хөрөнгө оруулах гэдгээр харж байна. Ямар ч эцэг, эх хүүхдэдээ хамгийн сайн сайхыг хүсдэгийг та бид мэдэх билээ.

#ТаванБогдГрупп #ТаванБогдКапитал #MonbeefIPO #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай