Мэдээ мэдээлэл | November 18, 2024

Таван Богд Групп нь ШУТИС-ийн 4 оюутанд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олголоо

pr 1

Таван Богд Групп нь ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус сургуулийн 4 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлгийн батламжийг гардууллаа.

Тэтгэлгийн батламжийг Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан ШУТИС-д Барилгын инженерчлэл, Хүний нөөцийн менежмент, Маркетингийн менежмент болон Мэдээллийн систем чиглэлээр суралцаж, сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан оюутнуудад олгосон юм.

“Тэтгэлэгт Оюутан” хөтөлбөрийн шилдгээр  шалгарч шинэ санаа, шинэлэг шийдлийг эрэлхийлж, улс эх орондоо оюуны баялгийг бүтээх их үйлсийг эхлүүлж буй оюутан залуусынхаа сурч хөгжих цаашдын аялалд нь амжилт хүсье.  

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай