Подкаст, ярилцлага | July 17, 2023

“Монгол Машин Концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чимэдлхагва: Зөв хандлага хамгийн чухал гэдгийг хамт олондоо өөрөө үлгэрлэн ажиллаж байна.

1.Таван Богд Группт анх ажиллаж эхэлсэн үеэ дурсан хуваалцана уу?

Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Би их сургуулиа төгсөөд Уул уурхайн салбараас ажлын гараагаа эхэлж маш их зүйл сурч ажлын туршлага хуримтлуулан уурхайн дарга, үйлдвэрлэл хариуцсан захирал албан тушаалд өсөн дэвшин нийтдээ уул уурхайн салбарт 12 жилийн турш тасралтгүй ажиллаж 2014 оны хавар өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байлаа. 

За тэгээд Улаанбаатар хотод гэр бүлтэйгээ амьдарч, ажиллах болсон би Монголын томоохон групп компани болох /Таван Богд, Номин, МАКС/ нэрийг бичиж сонголт хийхээр төлөвлөж “Таван Богд” Групп-ийн ажлын ярилцлагад ороод ажиллах санал сонсоод шууд шийдээд 2014 оны 8-н сард “Монгол Машин Концерн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилд орсон. Энэ сайхан гэр бүлийн гишүүн болж өнөөдрийг хүртэл сэтгэл хангалуун аз жаргалтайгаар ажиллаж байна.

2. Ажиллах хугацаандаа сурсан хамгийн чухал зүйлс тань юу байсан бэ?

“Таван Богд” Группийн барилга, объектын ашиглалт, үйлчилгээг хариуцаж ажилласнаар аливаа ажлыг хийж гүйцэтгэх ур чадварт илүү суралцсан. Мөн зөв хандлага хамгийн чухал гэдгийг хамт олондоо өөрөө үлгэрлэн ажиллаж байна.

3. Таван Богд Группт удаан хугацааны турш тасралтгүй ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл, шалтгаан юу байсан бэ?

Таван Богд Группт байгууллагын соёл, сайн засаглал тогтсон үнэхээр сэтгэл хангалуун ажиллах бүх нөхцөл бүрдсэн. Мөн ажилтан бүрийг хөгжүүлэх, сургах хөтөлбөртэй. Хувь хүн үргэлж суралцаж хөгжиж байж амжилт үр дүн гаргана шүү дээ. Таван Богд Групп нь ажилчдын тогтвортой урт удаан ажиллах ажил, амьдралын бүх боломжийг бүрдүүлсэн бидний бахархал болсон групп компани шүү дээ.

4.“Монгол Машин Концерн” ХХК-ийн хувьд ямар үнэт зүйлийг эрхэмлэн ажилладаг вэ?

Бид ажил үйлчилгээгээ хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд, захиалагч буюу үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцүүлэн хүндэтгэлтэйгээр харилцан ашигтай, хамтран ажилладаг.

Бүтээлч хамт олон буюу ажилтан, компанийн хувьцаа эзэмшигчид, бидний үнэт зүйл билээ. Ажилтныхаа нэр төрийг хайрлан хамгаалдаг, тэднийгээ эрхэмлэн хүндэлдэг. 

Удирдлагын менежмент баг нь чадварлаг бөгөөд үйл ажиллагаандаа хариуцлагатай, хууль дүрмийг чандлан сахигч, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлийг шударгаар үнэлдэг зөв системтэй, байгууллагын соёл тогтсон нь бидний бас нэгэн үнэт зүйл. 

5. Манлайлагч байхад ямар зан чанар, ур чадвар, дадал зуршил тань хамгийн том нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

Миний хувьд суурь хүмүүжил, сурсан мэргэжил, асуудлыг шийдвэрлэх сэтгэлгээ, арга барил, ажлын туршлага, хамт олон ажилтнаа хүндлэх, тухайн ажилтны давуу болон сул талыг мэдэрч, яавал илүү сайн гүйцэтгэлтэй ажиллуулах вэ гэдэг дээр анхаарч ажилладаг. Муу ажилтан байдаггүй гэдэг шүү дээ.

6. Ажилтан, хамт олноо ямар хандлага, чадвартай байгаасай гэж хүсэж, шаардлага тавьдаг вэ?

Аливаа ажлыг хийхдээ мөн чанараа ойлгож, чин сэтгэлээсээ зөв хандлагаар асуудалд хандаж хурдан шуурхай, үр дүн, чанарыг эрхэмлэдэг байхыг хэлж уриалж ажилладаг.

7. Танай компанийн үйл ажиллагаа, чиглэл бусад төрлийн компани, бизнесүүдээс юугаараа ялгаатай вэ?

Манай компани нь Группийн барилга, объектын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд бусад компаниудаа “Та санаа зоволтгүй бизнесээ хий, бид үйлчилгээг хариуцаж,та бүхний тав тухыг хангах болноо” гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилладаг. 

8. Энэхүү компанийн хамгийн том амжилт, сайхан зүйл нь юу вэ?

Компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанараа сайжруулж, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцүүлэн харилцан ашигтай ажиллаж байгаа нь бидний хамгийн сайхан зүйл нь юм байна. 

9. Шинээр ажилд орохоор ирсэн хүмүүсээс та ямар зан чанар, хандлагыг харахыг хүсдэг вэ? Ажлын гараагаа эхлүүлж буй залууст өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? 

Аливаа хүний зөв хандлага, ажиллах чин сэтгэл, зорилгоо тодорхойлсон байдлыг хардаг. Ажлын гараагаа эхэлж буй залуустаа, үнэнч шударга хөдөлмөрлөх, таны амьдрал таны гарт, Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдэг шүү дээ. 

10. Удирдах албан тушаалтан ямар байх ёстой гэж та үздэг вэ?

Бусдыг зөв зүйлд манлайлагч, санаачилгатай, зөвлөх сургагч багш, чиглүүлэгч, дэмжигч, хууль болон холбогдох журмыг мөрддөг зөв хандлагатай Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чин сэтгэлтэй байхыг хэлнэ.

11. Өөрийгөө хэрхэн тасралтгүй хөгжүүлдэг вэ?

Өөрийн ажил мэргэжилтэй холбоотой технологийн шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулж буй арга туршлагатай үргэлж танилцаж, ийнхүү олж авсан мэдлэг мэдээллээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. 

12. Санал болгох ажлын арга туршлагуудаасаа хуваалцана уу?

Удирдах албан тушаалтай хүний хувьд би мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хамт олон, ажилтныхаа давуу болон сул талыг мэдэрч, ойлгож ажилтандаа итгэл хүлээлгэж, харилцан ярилцаж хамтын шийдэл нэг санаа зорилготой ажиллахыг зорьдог. 

12. Ойрын үед төлөвлөсөн том төсөл, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

Компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр “Гэрлүг” төслийн дараах үйлчилгээ СӨХ, ашиглалтыг хариуцаж ажиллахаар төлөвлөж байна.

13. Та нийт хамт олон, гэр бүлдээ хандан сэтгэлийн үгээ хэлнэ үү.

Нийт хамт олондоо,  ажилтан та өөрийн болон гэр бүлийнхээ төлөө, үнэнч шударгаар ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, идэвх санаачилгатай ажиллаж, өдөр бүр байдаг чадлаараа хичээгээрэй гэж хэлмээр байна.

Аливаа сонголтонд тууштай үнэнч байх, ажилдаа эзэн нь байж, чин сэтгэлээ зориулсан хүн л аз жаргалтай байдаг.

#ТаванБогдГрупп #МонголМашинКонцерн #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай