Мэдээ мэдээлэл | July 3, 2025

ТАВАН БОГД ГРУППИЙН 5 ОХИН КОМПАНИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 1 КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 24 дэх удаагаа тодруулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр Таван Богд Группийн Говь ХК, Таван Богд Фүүдс Пицца ХХК, Таван Богд Фүүдс ХХК, Таван Богд ХХК болон Таван Богд НУРА ХХК (Таван Богд Солюшнс), хөрөнгө оруулалттай ХААН Банк шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа. 

ТОП 100 ААН-ийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, шинээр бий болгосон ажлын байр гэсэн үндсэн үзүүлэлтийг харгалзан тодруулдаг. Таван Богд Групп 20 охин компани, 1 хөрөнгө оруулалттай компаниараа дамжуулан бизнесийн 8 чиглэлд үйл ажиллагаа явуулж нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Мөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхааран ажилладаг. 

ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан Таван Богд Группийн компаниуддаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье. 

 

1

 

Artboard 1-8

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай