KFC БРЭНД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЕД АШИГЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

By: Admin

KFC брэнд ХӨСҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт 50 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын шахуурга зэрэг цогц тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус тоног төхөөрөмжүүд нь Монгол улсад бэлэн худалдаалагддаггүй бөгөөд KFC брэнд гадаад улс руу захиалж, яаралтай оруулж ирсэн юм.

ХӨСҮТ-ийн зүгээс эдгээр тоног төхөөрөмжийг хөнгөн болон хүндэрсэн аль ч тохиолдолд өвчтөнүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа гэдгийг онцоллоо. Яаралтай түргэн тусламжийн үед ашиглах тоног төхөөрөмжийн хүрэлцээ манайд маш хангалтгүй бөгөөд улсын хэмжээнд ердөө 30-хан ширхэг байсан юм.
 

Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 64 мянга гаруй хүн өвдөж, 300 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Цар тахлаар өвчилсөн тохиолдлын тоо өдөрт 1000 давж эмнэлгийн салбарын ачаалал буурахгүй хэвээр байгаа юм. Иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй байгаа энэ үед өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, дархлаагаа #ДҮҮРЭН байлгахыг уриалж байна.