Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Хөдөлмөрийн баатар” боллоо

By: Admin

Тэрээр анх 1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдсэн Таван Богд компанийг үүсгэн байгуулж, Японы FUJIFILM корпорацын гэрэл зураг боловсруулах лабораторийг нээн, 10 хүрэхгүй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Харин өнөөдөр 11,000 гаруй ажилтантай, 19 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитай, ‘’Хамтын хүчээр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилготойгоор’’ үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

Таван Богд Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ. Тэрээр анх 1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдсэн Таван Богд компанийг үүсгэн байгуулж, Японы FUJIFILM корпорацын гэрэл зураг боловсруулах лабораторийг нээн, 10 хүрэхгүй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Харин өнөөдөр 11,000 гаруй ажилтантай, 19 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитай, ‘’Хамтын хүчээр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилготойгоор’’ үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

Ц.Баатарсайхан ерөнхийлөгчийн хувьд компаниа үүсгэн байгуулсан цагаас өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, гал эрмэлзэл, ур чадвар дүүрэн хамт олныг бүрдүүлж, дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг яг тэр стандарт, чанараар нь Монголын хэрэглэгчдэдээ хүргэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, үлгэрлэгч байх, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. 
 

Ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилготой Ц. Баатарсайхан ерөнхийлөгчийн эрхэм хүсэл, үйлс дэлгэрэн бүтэхийн ерөөлийг өргөе.

 Хамтын хүч - Амжилтын түлхүүр