>Таван Богд Групп цар тахлаар өвдсөн иргэдийн эмчилгээнд зориулж зөөврийн 60 орыг дагалдах хэрэгслийн хамт хандивлалаа
2021 оны 4 сарын 27

Таван Богд Групп цар тахлаар өвдсөн иргэдийн эмчилгээнд зориулж зөөврийн 60 орыг дагалдах хэрэгслийн хамт хандивлалаа

By: Admin
Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Таван Богд Группийн хамт олон Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Хан-уул дүүргийн Онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, ор хөнжлийн хэрэглэлийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 31 мянга гаруй хүн өвдөж, 80 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Харамсалтай нь, нас барсан иргэдийн 20 хүртэлх хувь нь эмнэлгийн байр болон хэвтэн эмчлүүлэх орны хүртээмж муу байгаагаас гэрээр эмчлэгдэж байсан тухай ЭМЯ-аас мэдэгдсэн билээ. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Таван Богд Группийн хамт олон Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Хан-уул дүүргийн Онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, ор хөнжлийн хэрэглэлийн хамт өнөөдөр хүлээлгэн  өглөө.

alt
alt

Таван Богд Группийн салбар компаниуд ч цар тахлын аюулын дохио хангинаж эхэлсэн тэр цагаас голомтод ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Энэ хүнд үед ч өөрсдийн боломжоороо дэмжиж туслахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

alt

Таван Богд Групп нийт ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрыг тогтвортой хадгалахын хамт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж ирсэн. Түүнчлэн нийт ажилтны 80 гаруй хувь нь вакциндаа хамрагдаад байна.

alt

 

Уншигч та ч бас өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж вакциндаа хамрагдаарай. Бид бүгд дор бүрнээ илүү хариуцлагатай байж, гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж чадвал аюулт өвчин намжиж, салбар бүрийн эдийн засаг цэцэглэн хөгжих цаг мөдхөн гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа сэргийлж, хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя

ТАВАН БОГД ГРУПП