Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн хамт олон нь “хүрэлцэхгүй хүргэлт”-ээр пиццагаа хүргэж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, алсын зайнаас амтат бүтээгдэхүүнээ хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Пицца Хат брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын төлөө тэдний бүтээлч байдлыг нэмэгдүүлэх тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж мөн ‘’Монголын Оюун Ухааны’’ академитай хамтран хүүхдүүдийн сургалтын төлбөрт дэмжлэг, тусламж үзүүлэн ажилладаг билээ.
Хүүхэд бүхэн аз жаргалтай байг-Пицца Хат брэнд