Open Vacancies

ТӨСЛИЙН УДИРДАГЧ

Description:

Төслийг удирдан зохион байгуулах ажлын хүрээнд:

-Жуулчны баазын төслийг боловсруулах, гүйцэтгэлийг удирдах

-Төслийг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон санхүүгийнтөлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлийг хянах, үнэлэх

-Төсөлд шаардлагатай төсвийг шийдвэрлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих

-Төслийн хэрэгжилтийн хангах гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах /тендерээр/, гүйцэтгэх ажлын даалгавар, шаардалагыг боловсруулах

-Төсөлд оролцогч гадны байгууллагуудтай хамтран ажиллах,ажлын даалгавар өгч, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэлийг хангуулах тал дээр анхаарч ажиллах

-Төслийн багийн ажилтнуудыг шууд удирдлагаар хангах, удирдан зохион байгуулж, үр дүнд чиглэж ажиллах

-Баазын тохижилт, бүтээгдэхүүн,үйлчилгээнд харилцагчдыг татах шинэлэг шийдлүүдээр баяжуулж өрсөлдөх чадварыг сайжруулах

Жуулчны баазын байнгын идэвхтэй үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд:

-Жуулчны баазын хүний нөөцийн төлөвлөлт, ажил үүргийг зохион байгуулалтыг хийх, гүйцэтгэлийг үнэлэх

-Ажилтнуудыг удирдан зохион байгуулах /сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн зохистой харилцаа үүсгэх, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, идэвхжүүлэх, тогтоон барих гэх мэт/

-Харилцагч/ зочдод үйлчлэх үйл ажиллагааны стандартыг боловсруулж, ажилтнуудад хэрэгжүүлэх зохистой дадлыг хэвшүүлэх

-Баазын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн борлуулалт, хоол үйлдвэрлэлт, үзвэр, үйлчилгээний бүхий л үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, сайжруулахад чиглэсэн удирдлагын бүхий л чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.

requirement:

1.Зочид буудал,аялал жуулчлал, бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн

2.Зочид буудал, аялал жуулчлалын салбарт 3-с дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай /өмнө нь жуулчны баазын төсөл дээр ажиллаж байсан бол давуу талтай/

3.Удирдан, зохионбайгуулах, шийдвэр гаргах ур чадвартай

4.Төслийн удирдлага, санхүүгийн тооцоолол дээр ажиллах чадвартай

5.Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

6.Бизнесийн харилцааны ур чадвартай

7.Бүтээлч, хариуцлагатай, үнэнч шударга

Нэмэлт мэдээлэл:

Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой.

extra:

Сонгон шалгаруулатанд оролцох хүсэлтэй ажил горилогчид Таван Богд Группийн төв байранд ирж онлайнаар анкет бөглөх буюу anket.tavanbogd.com линкээр анкетаа бөглөж илгээнэ үү. Анкет бөглөх зааварчилгаа: Таван Богд Трейд ХХК - Алба, хэлтэс - Төслийн удирдагч ажлын байрыг сонгоно. Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.

salary:
Тохиролцоно

type:
Бүтэн цагийн

level:
Мэргэжилтэн

expire_date:
2017-06-30

«Буцах