Монгол

Open Vacancies

САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Description:
  • Байгууллагын жилийн нарийвчилсан тайлан, дунд болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
  • Группийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийг гаргах;
  • Охин компаниудын санхүүгийн төлөвлөлт, хүлээгдэж буй гүйцэтгэл, түүний биелэлтийг хянах, группийн нэгтгэсэн тайланг гаргах, группийн хэмжээнд санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
  • Шинээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтад өөрийн санал зөвлөмжийг оруулж, эрсдлийн шинжилгээ хийх
requirement:
  • Санхүүгийн менежмент чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
  • Бизнесийн байгууллагад санхүүгийн менежерээр 3-5 жил ажилласан туршлагатай, удирдах түвшинд 2-с дээш жил ажилласан байх
  • Асуудалд дүн шинжилгээ хийж, тайлагнах чадвартай;
  • Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр гүнзгий түвшинд ажилладаг;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, тогтвор суурьшилтай ажиллах
extra:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • Таван Богд Группийн төв байран дээр ирж анкет бөглөх
  • http://anket.tavanbogd.com/ линкеер анкет бөглөх
  • hrs@tavanbogd.com и-мэйл хаягаар резюме илгээж болно

Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагийн хооронд холбогдоно уу.

Анкет бөглөх зааварчилгаа: Таван Богд Трейд ХХК - Хэлтэс, алба - Санхүү төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан захирал ажлын байрыг сонгоно.

Холбогдох утас: 99027086, И-мэйл хаяг: hrs@tavanbogd.com

salary:
Тохиролцоно

type:
Бүтэн цагийн

level:
Дээд шатны удирдлага

expire_date:
2017-10-31

«Буцах