Монгол

Open Vacancies

Борлуулалтын ахлах менежер

Description:
  • Компаний бизнес төлөвлөгөөтэй уялдуулан хариуцсан албаныхаа тухайн оны борлуулалт, маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангаж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
  • Хэрэглэгчийн болон харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, зах зээлийн судалгааг тогтмол хийж, "Брэндинг" маркетингийн бодлогыг тодорхойлох, гүйцэтгэлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд удирдлагаар хангах, зохион байгуулах, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, гүйцэтгэлийг хянах, үнэлэх;
  • Борлуулалт маркетингийн багийг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, сургаж хөгжүүлэх;
  • Борлуулалттай холбоотой баримт бичиг, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Маркетинг борлуулалтын зардлыг төлөвлөх, нөөцийг үр ашигтай удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний захиалгын нэр төрлийг төлөвлөх, шинэ бүтээгдэхүүн турших талаар санал оруулах;
  • Харилцагчтай гэрээний нөхцлийг тохирч, гэрээ байгуулах, найдваргүй авлага үүсгэхгүй байх боломжит нөхцлийг тооцож төлөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих сайжруулах арга хэмжээ авч ажиллах;
requirement:
  • Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  • Борлуулалт маркетингийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай 
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй 
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгаа хийх, Судалгааны дүнд анализ хийх, шийдвэр гаргах чадвартай
  • Төлөвлөх, гүйцэтгэлийг хөгжүүлэх, хянах ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны соёл өндөртэй
extra:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчид Таван Богд Группийн төв байранд ирж анкет бөглөх буюу anket.tavanbogd.com холбоосоор орж анкетаа бөглөн илгээнэ үү.

Анкет бөглөх зааварчилгаа: Улаанбаатар Гурил ХХК - Хэлтэс алба - Борлуулалтын ахлах менежер гэсэн дарааллын дагуу сонголтыг хийнэ үү.

Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна

Холбогдох утас: 9905-2977

И-мэйл: ubf-hr@tavanbogd.com

salary:
Тохиролцоно

type:
Бүтэн цагийн

level:
Дунд шатны удирдах

expire_date:
2017-09-30

«Буцах